![DALL·E 2024-05-13 14.11.37 - Modern abstract background for a presentation, featuring dark](https://static.wixstatic.com/media/de8b3a_b35109c4fbff424d951596df23ce57b8~mv2.webp/v1/fill/w_483,h_483,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/de8b3a_b35109c4fbff424d951596df23ce57b8~mv2.webp)
![DALL·E 2024-05-13 15.24.33 - A modern abstract design featuring three white quadrangles, a](https://static.wixstatic.com/media/de8b3a_089dbde5af1f400aa536fd099a2dbb7b~mv2.webp/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/de8b3a_089dbde5af1f400aa536fd099a2dbb7b~mv2.webp)
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ нь албан байгууллагууд болон хүний нөөцийн экспертүүдийн стратеги түншлэлээр дамжуулан байгууллагын хүний нөөцийн арга барилыг сайжруулах замаар бизнесийг амжилтанд хөтлөх үйл ажиллагаа юм.
Манай хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ нь "Сургалт болон Хөгжил", "Хүн ба Байгууллага", "Нийцэл ба баримт бичгийн засаглал" болон "Хүний нөөцийн дата засаглал" гэсэн үндсэн бүлэгт хуваагдах ба байгууллагын бизнесийн онцлогт тохирсон шийдлүүдийг санал болгох зорилготой.
![](https://static.wixstatic.com/media/de8b3a_c782ac3d3e344ad3b6a9b1db0f7bc7bf~mv2.jpg/v1/crop/x_702,y_25,w_3597,h_3590/fill/w_149,h_149,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/de8b3a_c782ac3d3e344ad3b6a9b1db0f7bc7bf~mv2.jpg)
Хүн ба байгууллага
Бид байгууллагын соёл болон бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаа, талент менежмент зэрэг фунцүүдийн хүрээнд танай байгуулагад тохирсон оновчтой шийдлүүдийг гаргахад туслах болно.
![](https://static.wixstatic.com/media/de8b3a_284d0b09cf8b4b5491221df15a98b2f8~mv2.jpg/v1/crop/x_495,y_0,w_1995,h_2000/fill/w_149,h_149,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/de8b3a_284d0b09cf8b4b5491221df15a98b2f8~mv2.jpg)
Сургалт, хөгжил
Таны бизнесийн онцлогт тохирсон, ажилчдын ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх тусгайлсан сургалтын хөтөлбөр, гүйцэтгэлийн удирдлагын системийг боловсруулахад бид туслана.
![](https://static.wixstatic.com/media/de8b3a_89a7f5fb879b46ca9beb868fbe4b8b86~mv2.jpg/v1/crop/x_1373,y_0,w_4989,h_5000/fill/w_149,h_149,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/de8b3a_89a7f5fb879b46ca9beb868fbe4b8b86~mv2.jpg)
Баримт бичгийн засаглал болон нийцэл
Хүний нөөцийн баримт бичгүүдийг боловсруулах, хадгалах, өөрчлөх, хуулийн нийцлийг хангах зэргийг зохицуулан удирдах засаглалыг боловсруулахад тань бид туслах болно.
![522784-PIXM9Q-916.jpg](https://static.wixstatic.com/media/de8b3a_39e4ff56ac934d33b1fddd16e3274de4~mv2.jpg/v1/crop/x_158,y_158,w_1685,h_1685/fill/w_149,h_149,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/522784-PIXM9Q-916.jpg)
Хүний нөөцийн дата засаглал
Бид хүний нөөцийн дата мэ дээллийг бүртгэх, хадгалах, ашиглах болон устгах бүхий процесстой холбоотой засаглалын бодлого хэрэгжүүлэхэд тань туслах болно.
Байгууллагуудын хэмжээ болон бүтцээс шалтгаалан тэдгээрийн хүний нөөцийн хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Тийм учраас бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний төрлүүдийг санал болгодог.
Танай байгууллага гарааны бизнес, дунд хэмжээний бизнес эсвэл томоохон хэмжээний компани уу гэдгээс хамаарсан үйлчилгээний саналуудыг бид бэлтгэсэн байгаа.
Бидний бэлтгэсэн үйлчилгээний танилцуулгаас та илүү их мэдээллийг олж аваарай.